+976 7011-9611info@molongoo.mn
Бид 1995 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Мэндчилгээ

Гүйцэтгэх захирал

Молонгоо компаний цахим хуудсанд зочилж буй таньд энэ өдрийн мэндийг хүргье.

    Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, хийн түлшний салбарт ажиллаж хөдөлөрлөж буй хамт олныхоо өмнөөс Таньд мэндчилгээ дэвшүүлж байгаадаа миний бие баяртай байна.

Манай компаний үндсэн үйл ажиллагаа нь газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, хийн түлшний салбарын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх юм.

Үүний зэрэгцээ нефть агуулах, шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл борлуулах, ААНБ, иргэдийн захиалгаар барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт тавих, төсөл хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шатахууны саванд шингэний аргаар оноололын хүснэгт зохиох /таблиц хийх/, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.  

Миний бие үйлчлүүлэгч, худалдан авагчдынхаа сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг нэвтрүүлэх, салбартаа  ажлын олон байрыг бий болгож, ажиллагсдынхаа боловсролыг дээшлүүлэх, ахуй амьдралыг сайжруулахыг  зорьж ажилладаг.

Манай хамт олон  бизнесийн түншүүд, хамтран ажиллагсдынхаа итгэлийг алдахгүй, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө  санаа нэгтэй ажиллаж байна. 

Газрын тосны баялгийг байгаль орчинд ээлтэй технологид суурилан зүй зохистой ашиглах, түүнд тохирсон хөрөнгө оруулалт хийж эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулах, хойч үеийнхээ төлөө санаа тавин ажиллах нь манай хамт олны эрхэм зорилго юм.

Бид байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулахын ялдамд харилцан ашигтай хамтран ажиллахыг санал болгож байна. Манай цахим хуудсанд зочилсонд Таньд баярлалаа.

Хүндэтгэсэн,
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.УРАНЧИМЭГ